АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл таалал төгслөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл таалал төгслөө

Amerika, korona virus i politika: Bivši državni sekretar Kolin Paul  preminuo od komplikacija izazvanih Kovidom-19 - BBC News na srpskom -  Dnevni list Danas

/2021.10.19/: Африк гаралтай Америкийн анхны төрийн нарийн бичгийн дарга асан 84 насандаа COVID-19-ийн улмаас нас баржээ.

Тухайн үед түүнийг вакцинд бүрэн хамрагдсан байсан хэмээн ар гэрийнхэн нь хэлжээ.

"Тэр бүрэн вакцин хийлгэсэн байсан. Бид Уолтер Ридийн Үндэсний Эрүүл Мэндийн Төвийн эмнэлгийн ажилтнуудад анхаарал халамж тавьж эмчилгээ хийсэнд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид гайхалтай, хайртай нөхөр, аав, өвөө, агуу америк хүнээ алдсан" гэж Пауэллийн гэр бүлийнхэн түүний Facebook хуудсанд бичжээ.

Пауэлл нь АНУ-ын анхны хар арьст төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2001-2005 оны хооронд Бушийн засаг захиргаанд ажиллаж байсан тэрээр төвийг сахисан Бүгд найрамдах намын гишүүн байсан гэнэ.

"Генерал Пауэлл бол Америкийн баатар, Америкийн үлгэр жишээ, Америкийн агуу түүх" гэж ерөнхийлөгч асан Жорж В. Буш Пауэллыг төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж байхдаа хэлжээ. "Түүний илэн далангүй яриа, шударга үнэнч байдал, манай ардчилалд үзүүлж буй хүндэтгэл, цэрэг эрийнхээ үүрэг, нэр төрийг ухамсарлах чадвараараа Колин Пауэлл .энэ улсын бүх ард түмний агуу төлөөлөгч болно."

George W. Bush Remembers Colin Powell as 'Highly Respected, Great Man'

Буш Пауэллийн нас барсан тухай мэдээ хүлээн авсны дараа тэргүүн хатагтай асан Лаура Бушийн хамт гүн эмгэнэл илэрхийлэн "Тэр Ерөнхийлөгчийн шадар хүн байсан тул Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар хоёр удаа шагнагдаж байсан. Түүнийг дотоод болон гадаадад маш их хүндэлдэг байсан. Хамгийн гол нь Колин бол гэр бүлсэг хүн бас сайн найз байсан. Лаура бид хоёр Алма болон тэдний хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье" гэж Буш мэдэгдэлдээ дурджээ.

Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ Пауэлл "өөртөө цэрэг хүн болон дипломатчийн аль алиных нь хамгийн сайн бүхнийг өөртөө шингээсэн хүн байсан" гэжээ.

Харин иргэний эрхийн төлөө тэмцэгч Эрхэм Аль Шарптон8 Пауэллийг "чин сэтгэл, тууштай зан чанар"-тай хэмээн үнэлээд "Хэдийгээр бид олон асуудлаар санал зөрөлддөг байсан ч би түүнийг үргэлж хүндэлж, амжилтаар нь бахархдаг байсан. Тэр бид хоёр хоорондоо муудалцаж, ярилцаж байхад би түүнийг чин сэтгэлээсээ, итгэдэг зүйлдээ тууштай ханддаг хүн байсан. RIP" гэж Шарптон твиттертээ жиргэсэн байна.

Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас Пауэллийг өнгөрсний дараа Европчууд "Атлантын далай дамнасан гүүр баригч"-аа алдсан хэмээн мэдэгдэв.

Пауэлл 2003 оны хоёрдугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгаа гэж мэдэгдсэн нь олныг шуугиулсан юм. Түүний танилцуулсан нотлох баримт хуурамч болох нь хожим нотлогдож байжээ.

Пауэлл 2005 онд ABC News сувагт өгсөн ярилцлагадаа "Энэ бол бараан толбо бөгөөд энэ нь миний түүхийн нэг хэсэг байх болно. Сэтгэл их өвдөж байсан. Одоо ч өвдөж байна" гэжээ.

General Colin L. Powell, USA | Academy of Achievement

Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахаасаа өмнө тэрээр 1972-1973 онд Вьетнамын дайнд оролцож байсан ба Ерөнхийлөгч Ричард Никсоны удирдлаган дор Цагаан ордны тэтгэлэгт хамрагдаж байжээ.

Тэрээр мөн 1987 онд Ерөнхийлөгч асан Рональд Рейганы үндэсний аюулгүй байдлын зөвлөх болж, АНУ-ын армийн дэслэгч генерал цолоо хадгалан үлдэж байжээ. Дөрвөн одтой армийн генералын хувьд тэрээр Ерөнхийлөгч Жорж Х.В. Буш засаглалын үед 1991 оны Персийн булангийн дайны үеэр АНУ тэргүүтэй цэргүүдийг удирдан Кувейтээс Иракийн цэргүүдийг хөөн гаргаж байжээ.

Эх сурвалж: dw.com

АН: Хоригдож байгаа, өлсгөлөн зарласан нэр бүхий иргэдийн асуудлаар УЕПГ-т шаардлага хүргүүллээ
АН: Хоригдож байгаа, өлсгөлөн зарласан нэр бүхий иргэдийн асуудлаар УЕПГ-т шаардлага хүргүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.