АН: Хоригдож байгаа, өлсгөлөн зарласан нэр бүхий иргэдийн асуудлаар УЕПГ-т шаардлага хүргүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Хоригдож байгаа, өлсгөлөн зарласан нэр бүхий иргэдийн асуудлаар УЕПГ-т шаардлага хүргүүллээ

/2021.10.19/ Өнөөдөр АН, хоригдож буй нэр бүхий иргэд, өлсгөлөн зарласан хүмүүсийн асуудлаар УЕПГ-т шаардлага хүргүүллээ. Энэ талаараа тэд мэдээлэл хийсэн юм.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэг үндсэн хуулийн заалт байна. Монгол улс урд хөрштэйгөө хэл амаа ололцож чадахгүй байна. Шатахуунаа ч авч чадахгүй байна. Удахгүй шатахууны үнэ нэмэгдэх байх.

М.Тулгат: Хүний эрхийн асуудал сэтгэл түгшээж байна. Талбай болон хэлмэгдэгсдийн хөшөөний урд иргэд өлсгөлөн зарласан. Нэгнийх нь бие тааруу байна. Агуулгын хувьд бид прокурорын байгууллагад хандах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр залуус тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх тайван жагсаал цуглаан хийх үндсэн хуулиар олгогдсон эрхийг удаа дараа зөрчиж байна.

Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг аравдугаар сарын 5-наас эхлэн 461 дүгээр хорих ангид цагдан хориод байна. Тэдний биеийн байдал тааруу байгааг эрх баригчид ойшоохгүй байгааг бид эсэргүүцэж байна.

24 цагт нийт 18 нас баралт бүртгэгджээ
24 цагт нийт 18 нас баралт бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.