/2021.10.15/ Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 22-нд Серби улсын нийслэл Белград хотод эхэлнэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Х.Нямбаатар, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энх, Н&Н ХХК-ийн захирал М.Баянмөнх баг тамирчдыг хүлээн авч тэмцээний өмнөх тоглолтын хувцас, биеийн тамирын хослол гардууллаа.
Олон улсын боксын холбоо /AIBA/-ны энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-нд 108 орны 600 гаруй шилдэг боксчид 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллана.
Мөн олон улсын шүүгч Г.Бадрах ДАШТ-д Монгол улсаас оролцсон анхны шүүгч болно.
Эрэгтэй баг тамирчид:
- 48 кг-д Г.Ган-Эрдэнэ /ОУХМ/
- 51 кг-д Х.Энмандах /ОУХМ/
- 54 кг-д Э.Баярсайхан /СМ/
- 57 кг-д Х.Энх-Амар /ОУХМ/
- 60 кг-д О.Тулга /СМ/
- 63.5 кг-д Б.Мишээлт /СМ/
- 67 кг-д Б.Чинзориг /ОУХМ/
- 71 кг-д О.Бямба-Эрдэнэ /СМ/
- 75 кг-д У.Мөнх-Эрдэнэ /МУГТ
Эх сурвалж: Монголын боксын холбоо