Евро-Азийн эмэгтэйчүүдийн III форумд А.Ариунзаяа цахимаар оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Евро-Азийн эмэгтэйчүүдийн III форумд А.Ариунзаяа цахимаар оролцлоо

/2021.10.15/: 2015 оноос эхлэн ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг Евро-Азийн эмэгтэйчүүдийн форум нь дэлхийн бүх тивээс эмэгтэй удирдагчдыг нэгтгэдэг хамгийн том олон улсын платформ юм.

Энэхүү форумаар өнөөгийн нийгэм, эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, улс төрийн оролцоо, тэдэнд тулгарч буй бэрхшээлүүд, асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар хэлэлцдэг билээ.

Энэ жилийн хувьд аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Евро-Азийн эмэгтэйчүүдийн III форумд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Нийгмийн өөрчлөлт 2030: хүртээмжтэй тогтвортой хөгжилд хүрэх эмэгтэйчүүдийн эрхэм зорилго" сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцов.

Тэрбээр олон улсын хүний эрхийн суурь зарчим, стандартуудыг хангах, ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг устгах, эхчүүд, эмэгтэйчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээллийг хүргэлээ.

Эх сурвалж: ХНХЯ

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан мэдэгдэл гаргалаа
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан мэдэгдэл гаргалаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.