/2021.10.15/: Сансрын нисгэгчдийн хоолыг бэлдэхэд хамгийн их зардал гаргадаг зүйл бол хоолны жин юм.
Тийм учраас тухайн хоолыг хөнгөн хирнээ илчлэг өндөртэй байлгах үүднээс бүхий л зохицуулалтыг хийдэг байна. Мэдээж сансарт хооллоход хориглох бас анхаарах шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүд гэж бий.
Их хэмжээгээр үйрч унасан хоол идэхийг хатуу хориглоно. Үйрмэг нь хөлөг онгоцонд тархаж, оршин суугчдын амьсгалын замд орж, хамгийн сайн тохиолдолд ханиалгах, хамгийн муу тохиолдолд гуурсан хоолой, уушигны үрэвслийг үүсгэдэг.
Агаар мандалд хөвж буй шингэн дуслууд нь амь нас, эрүүл мэндэд аюул учруулдаг. Хэрэв тэд амьсгалын замд орвол хүн амьсгал боогдож магадгүй юм. Тиймээс сансрын хоолыг тусгай саванд, ялангуяа тараах, асгарахаас сэргийлсэн хоолойд савладаг.
Ингээд та бүхэндээ сансрын хөлөг дотор хэрхэн хооллодог талаар видеог хүргэж байна.