Х.Буянтогтох: Нэмэлт тунд хамрагдсан иргэд ковидоор өвчлөх магадлал 10 дахин буурч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Буянтогтох: Нэмэлт тунд хамрагдсан иргэд ковидоор өвчлөх магадлал 10 дахин буурч байна

Б.Буянтогтох: Хөл хориогүй бол өдөрт 31 мянган тохиолдол гарах байсан

/2021.10.15/ ЭМЯ-аас цаг үеийн асуулаар мэдээлж байна.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Израйл улсад нэмэлт тун хийлгэлсэн 60-аас дээш насны хүмүүс ковид тусах магадлал 10 дахин буурч байгаа. Мөн хүндрэх, нас барах магадлалыг 11 дахин бууруулж байна гэсэн судалгаа гарсан. Израйл улс манайхтай адил Файзер вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа.

Манайх гуравдугаар тунг сонголттой хийлгэж байгаа ч дийлэнх иргэд Файзер вакциныг сонгосон байна

Мөн тэрбээр, ЭМЯ-нд ор зохицуулах баг ажиллаж байна. Өмнө энэ ажлыг УОК хариуцаж байсан. Орны нэгдсэн зохион байгуулалтад орсноор эмнэлэгт хэвтэх шаардлагатэй иргэдийг бүрэн хэвтүүлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковидоор өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтсэн хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 хувь нь хүнд хүмүүс байна гэлээ.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.