Тайвань дахь орон сууцны барилгад гал гарч олон арван хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайвань дахь орон сууцны барилгад гал гарч олон арван хүн амиа алджээ

Firefighters battle the fire early on Thursday. A total of 139 fire trucks and ambulances were deployed to the scene.

/2021.10.15/ Тайванийн өмнөд хэсгийн нутагт байрлах барилгад пүрэв гаригт гал гарч, 46 хүн амиа алдсан талаар албаны хүмүүс мэдээллээ.

Тайванийн албан ёсны төв мэдээллийн агентлагийн (CNA) мэдээлснээр, түймэр орон нутгийн цагаар шөнийн 02:54 цагт Каохсиун хотын Янчен дүүрэгт орших худалдаа, орон сууцны барилгын 13 давхарт гарсан байна.

Барилгын эхний зургаан давхрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, долоодугаар давхраас дээш орон сууцны зориулалтаар ашигладаг байсан байна.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнь галын улмаас амиа алдсан иргэдэд гүн эмгэнэл илэрхийлж, хохирогчдын ар гэрийнхэнд шаардлагатай тусламж үзүүлэхэд бүх хүчин чадлаа дайчлан ажиллах болно хэмээн мэдэгдсэн байна.

Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ослын газарт 370 гаруй аврагч ажиллаж байна гэж тус хотын гал түймрийн товчооны хэвлэлийн төлөөлөгч CNN агентлагт мэдээлжээ. Ослын газарт нийт 139 гал унтраах болон түргэн тусламжийн машиныг дайчилж баасан гарагийн өглөөний 7:17 цагт галыг унтраажээ.

Гал юунаас болж гарсан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд орон нутгийн цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар хяналтын камеруудыг шалгаж байна гэж албаны хүн мэдээлсэн байна.

Firefighters take a break during their busy day.

Paramedics transport dead bodies after a building fire in Kaohsiung, Taiwan, on Thursday, October 14.

The building's exterior walls are charred in the wake of the fire. Kaohsiung Mayor Chen Chi-mai said the building's first six floors were built for commercial use. Floors seven and above were for housing.

Firefighters work at the scene on Thursday.

Эх сурвалж: CNN

Нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна
Нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.