/2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, "Бид байгаа бүх мөнгөө халамжинд зарцуулаад дууслаа.Одоо гаднаас мөнгө олж ирдэг, орлого оруулах зүйлийг хиймээр байна. Экспорт, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр ажилламаар байна.
Бүх сонгууль дууслаа. Одоо ард түмэн биднээс юуг нэхэх вэ гэхээр сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүл гэнэ. Бидэнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хоёрхон жил байна. 2022 онд эхэлсэн ажлуудаа 2023 онд дуусгаж байж 2024 оны хавар сонгуулийн үеэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн гэсэн үгтэй үлдэнэ. Тийм учраас энэ 2022 оны улсын төсөв маш чухал.
Арьс ширний үйлдвэрийн асуудлыг яаралтай шийдмээр байна. Барилгын материалын үнэ тэнгэрт хадсан энэ үед армартураа өөрсдөө үйлдвэрлэдэг болмоор байна" гэлээ.