Видео: Хөдөлмөр эрхлэх чадвартай ч хөдөлмөрлөхийг хүсэхгүй бол халамж олгохгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Видео: Хөдөлмөр эрхлэх чадвартай ч хөдөлмөрлөхийг хүсэхгүй бол халамж олгохгүй

/2021.10.14/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

Халамжийн үйлчилгээг хүн амын хөгжлийн бодлогод чиглэсэн үү, зорилтот бүлэгт чиглэсэн үү гэдгээр нь ялгаж, зааглах тодорхой болгох шаардлага бий болсон.

Бид бодлогын оновчтой шийдвэр гаргах нь чухал. Эхний ээлжид халамжийн журамд шинэчлэл хийсэн. Хүнс тэжээлийн дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийг хоёр жилийн хугацаанд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийн сургалт, үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах зэрэг ажлыг зохион байгуулна.

Хэрэв хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай иргэн өөрөө хөдөлмөрлөхийг хүсэхгүй байгаа бол хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгээ ч зогсооно.

Харин хүнс тэжээлийн дэмжлэг авах шаардлагатай хөдөлмөрийн чадваргүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхэд гэх мэт зорилтот бүлэгээ халамжилна.

Шинээр 2 яам байгуулах хуулийн төслийг өргөн барилаа
Шинээр 2 яам байгуулах хуулийн төслийг өргөн барилаа
 
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.