Монгол Улс “ковид-19” вакцины ИЛҮҮДЭЛД оржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс “ковид-19” вакцины ИЛҮҮДЭЛД оржээ

/2021.10.14/ Монгол Улс цар тахал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 4 сая Веросел, 2.5 сая файзер вакцин авчээ.

Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр манай улсад өнөөдрийн байдлаар 2.8 сая тун вакцин байгаа аж. Үүний 800 мянган тунгийнх нь хугацаа 12 сард дуусах юм байна. Өөрөөр хэлбэл вакцины нөөцөө хангалттай бүрдүүлсэн бөгөөд "ковид-19" вакцины илүүдэлд оржээ.

Манай улс нийт хүн амынхаа 65.6 хувийг вакцинд хамруулаад байна.

Манай улсад вакцин хадгалалтын асуудал тулгамдаж эхлээд байна. Тиймээс ойрын үед татан авах вакцины хувиараа өөрчилж, хойшлуулж байгаа юм гэв. Мөн гурав дахь тунг хийх асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэлээ.

Дорнод аймагт хээрийн түймрээр 152 га талбай шатжээ
Дорнод аймагт хээрийн түймрээр 152 га талбай шатжээ
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.