/2021.10.14/: АНУ-ын армийн тэтгэвэрт гарсан дэд хурандаа Дэниэл Дэвис Business Insider сэтгүүлд бичсэн нийтлэлдээ, Хятадтай зөрчилдсөн тохиолдолд АНУ Тайваний талд тулалдахгүй гэж бичжээ.
"Бээжинг зогсоох хамгийн сайн арга бол Тайпей өөрийн батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийж, зэвсэг худалдаж авахыг дэмжих явдал юм" гэж америкийн цэргийн хэлснийг РИА Новости агентлаг иш татжээ.
Офицерын хэлснээр, хэрэв БНХАУ тус арлыг хүчээр нэгтгэх шийдвэр гаргасан бол Вашингтон энэ мөргөлдөөнд оролцох ёсгүй. Дэвисийн хэлснээр ийм дайнд ялагч байдаггүй байна. Хэрэв АНУ энэ дайнд оролцвол энэ мөргөлдөөний үр дагаврыг арилгахын тулд хэдэн арван жилыг зарцуулах болно гэж тэр үзэж байна. Энэ тухай ярихдаа тэрээр АНУ, БНХАУ-ын хооронд цөмийн дайралт хийх магадлал өндөр гэсэн юм.
Дэвисийн үзэж байгаагаар хэрэв Вашингтон Тайванийн асуудалд хүлээцтэй хандвал эцэст нь дайнд суларсан Хятад улсаас АНУ давуу талыг олж магадгүй гэнэ.
Өмнө нь Тайванийн эрх баригчид 2025 онд БНХАУ-ын зэвсэгт хүчнийг арал руу дайрах аюул заналхийлж байгаагаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: /voennoedelo.com