/2021.10.14/ Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ.
Тасалгаат вагон аялж эхэллээ.
Зорчигч та галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:
1. Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт
2. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа
3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд,
- Коронавируст халдварын ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/,
- Эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/
Тасалбар захиалах суваг:
-
1900-1949 мессэж тасалбар
-
Монпэй aппликэйшн- Тасалбар-Улаанбаатар төмөр зам
-
И-Монголиа аппликэйшнээс худалдан авахдаа доорхдарааллаар авах боломжтой.
1. Нэвтрэх
2. Зам тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллага
3. Үйлчилгээ авах
Дэлгэрэнгүй мэдээллийг төмөр замын утас 1900-1949-с аваарай.
Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам