Нэг сарын хугацаанд 1,1 тэрбум төгрөгөөр ковидын шинжилгээ авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг сарын хугацаанд 1,1 тэрбум төгрөгөөр ковидын шинжилгээ авчээ

/2021.10.13/ Нийслэлд өдөр бүр ковид-19-ийн шинжилгээний байнгын болон явуулын цэг ажилладаг.

Тус шинжилгээг хийхэд улсын төсвөөс 50 мянган төгрөг гаргаж өгдөг юм.

Есдүгээр сарын 16-29-нд тус бүр 720, есдүгээр сарын 30-наас өнөөдрийг хүртэл өдөр бүр 730, нийт 20,300 шинжилгээ авчээ.

Энэ тоо багадаж байгааг өдөр бүр шинжилгээний цэгийн гадаа урт цуваа үүсгэсэн иргэдийн дарааллаас харж болно.

Хэрэв дээрх тоог шинжилгээ хийх үнийн дүн болох 50 мянган төгрөгт үржүүлбэл 1 тэрбум 15 сая төгрөг болж байна.

Дээрээс нь шинжилгээний явуулын баг ажиллуулж нэг сорьц цуглуулахад 5 мянган төгрөг гаргаж өгдөг. Шинжилгээ хийлгэсэн 20,300 хүнд тооцон үзвэл 101 сая 500 мянган төгрөг болж байгаа юм.

Ийнхүү нэг сарын хугацаанд 1 тэрбум 116 сая төгрөгөөр сорьц цуглуулж, түүнд шинжилгээ хийжээ.

Өнгөрсөн 24 цагт 17 хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагт 17 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.