АНУ болон ОХУ Элчин сайдын яамны асуудлаар дахин хэлэлцээ хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ болон ОХУ Элчин сайдын яамны асуудлаар дахин хэлэлцээ хийнэ

Mooted U.S. expulsion of Russian diplomats would mean U.S. embassy closure,  says Moscow | Reuters

/2021.10.13/: АНУ болон ОХУ-ын дипломатууд Москва болон Вашингтон хотод суугаа ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг хязгаарлах асуудлаар дахин хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мягмар гарагт мэдэгдэв.

Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуландын ОХУ-д хийсэн айлчлалын талаар тайлбар өгөхдөө "Бид дахин хэлэлцээ хийхээр тохиролцлоо. Хэлэлцээрийн явцыг үргэлжлүүлэх нь асуудлыг шийдвэрлэхэд тусална гэж найдаж байна" гэж хэлжээ.

Прайсын хэлснээр, Америкийн тал энэ асуудалд ОХУ-аас боловсон хүчний тоог тэнцвэржүүлэх, визний асуудалд харилцан хариу өгөх зорилгод хүрнэ гэж найдаж байна гэжээ.

"Шударга шийдэл, уян хатан байдал бидэнд хэрэгтэй байна" гэж тэр нэмж хэлэв.

АНУ-ын Элчин сайдын яаманд Оросын эрх баригчидтай тогтвортой харилцаа холбоо тогтооход илүү олон ажилтан шаардлагатай байгааг Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч онцлон тэмдэглэв.

Түүнээс АНУ-аас ОХУ-д суугаа бусад дипломат төлөөлөгчийн газруудынхаа ажлыг сэргээхийг оролдож байгаа эсэхийг тодруулахад тэрээр дэлгэрэнгүй хариулт өгөөгүй байна. Энэ нь Вашингтонд ашигтай байх болно гэж хэлсэн үгээрээ хязгаарлагдав.

Ерөнхийдөө Прайс Нуландaн Москвад хийсэн яриа хэлцлийг "нээлттэй бөгөөд ашигтай" гэж нэрлэжээ.

Өмнө нь энэ аяллыг Цагаан ордны төлөөлөгч Жен Псаки эерэгээр үнэлсэн. Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн алба Твиттер хуудсандаа Нуланд ОХУ-ын ГХЯ-нд хийсэн зөвлөлдөх уулзалтыг "бүтээлч" гэж нэрлэжээ.

Мягмар гарагийн үдээс хойш ОХУ-ын ГХЯ-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков нарын хооронд хэлэлцээ хийсний дараа Оросын дипломатч "том ахиц дэвшил гараагүй" гэж мэдэгдэв. Рябков дипломат төлөөлөгчийн газрын ажилтай холбоотой асуудлаар ОХУ, АНУ-ын харилцаа улам хурцдах болно гэдгийг үгүйсгээгүй юм.

Хожим нь ОХУ-ын Гадаад хэргийн яам Рябков, Нуланд нарын уулзалтын үр дүнгийн талаархи тайлбарыг нийтэлж, АНУ-ын талд "өнгөрсөн жилүүдэд хоёр талд тавьсан бүх хориг хязгаарлалтуудыг цуцлахыг" санал болгожээ.

Эх сурвалж: inrfax.ru

Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.