/2021.10.12/: Сангийн сайд Б.Жавхлангаас сэтгүүлчид асуулт асууж байна.
Түүнээс УИХ-ын гишүүд 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тойрогтоо зарцуулах талаар яригдаж байна. Энэ үнэн үү гэхэд:
-Энэ үнэн. Тэд тойрогтоо 4 тэрбум төгрөгийг хаана, юунд зарцуулахыг шийдэх эрхтэй. Энэ хүмүүс ажлаа хийж байгаа хүмүүс. Ийм зүйл зарцуулах эрхтэй гэв.
Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн төсөөллийг даруухан төсөвлөснөө хэллээ.
Ирэх онд Төсвийн алдагдал 5 хувь ЗГ-ын өр 70 хувь байна гэж үзжээ. 15.7 их наядын бодит орлого олно гэж төсөөлж байгаа юм. Хөрөнгийн зардлаа танаж харин урсгал зардлаа хасаж байгаа. Энэ жилийн хөрөнгө оруулалтад бодлогын шилжилт хийсэн.
Улсын төсөв хөгжлийн шинжтэй томоохон замуудыг л санхүүжүүлэх шийдэл гаргасан.
Хилийн нэвтрүүлэх хурдаараа дэлхийн 180 улсаас манай улс 150 дугаарт жагсаж байна. Энэ хурдыг нэмэгдүүлэхийн тулд онцгой анхаарч байна. Урд хилийн боомтуудыг шинэчлэх ажлууд бүтээн байгуулалтын ажлууд тэг зогсолт хийгээд байна. Энэ нь экспорт импортод сөргөөр нөлөөлөхөөр байна гэв.