Ковидоор маш хүнд өвдсөн хүнийг 7,4 сая төгрөгөөр эмчилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидоор маш хүнд өвдсөн хүнийг 7,4 сая төгрөгөөр эмчилж байна

/2021.10.12/ Эрүүл мэндийн яамнаас цар тахлын эсрэг эм тан, эмчийн хувцас хэрэглэл, утсаар ярих нэгж гээд бүхий л зүйл дээр санхүүжилт олгодгоо хэд хэдэн удаа тайлбарласан.

Иргэдийн мэдэж буйгаар коронавирус туссан, ямар нэг шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрийн өвчтөн гэрээр эмчлэх, зөвлөгөө авахад 160 мянган төгрөг төсөвлөсөн байдаг бол гэртээ тусгаарлагдах боломжгүй хөнгөн хэлбэрийн өвчтөн зориулалтын ор бүхий түр эмнэлэгт хэвтэхэд 780 мянган төгрөг байна. Харин:

  • Эрсдэлтэй хөнгөн, хүндэвтэр өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх төсөв: 980 мянган төгрөг
  • Хүндэвтэр өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх: 2 сая 160 мянган төгрөг,
  • Хүнд өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх: 4 сая 200 мянган төгрөг,
  • Маш хүнд өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх: 7 сая 465 мянган төгрөг байна. Маш хүнд гэдэг нь 45 хоног эмчлүүлээд гарсан хүнийг хэлж байгаа. Эрчимт эмчилгээнд орсон гэсэн үг юм.

Хэвтэн эмчлүүлсэн 400 мянган хүний 0,3 хувь нь буюу 1200 өвчтөн маш хүнд оноштой байжээ. Үүнийг маш хүнд өвчтөнийг эмчлэх төсөвт тооцуулан бодвол 8 тэрбум 958 сая төгрөг болж байна.

Өнөөдрийн байдлаар:

  • Маш хүнд оноштой 500,
  • Хүнд оноштой 2500 гаруй хүн байна.

Сайд С.Энхболд: Нэн шаардлагатай хүнд өвчтөний зардал 50 сая төгрөг ч болох магадлалтай. Экмо аппаратанд нэг удаа орох зардал нь 35 сая төгрөг байдаг.

Дээрх эмчилгээг сум тосгоны эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үзүүлэх юм.

Орон сууцны барилга дээр онгоц осолдож, хоёр хүн нас баржээ
Орон сууцны барилга дээр онгоц осолдож, хоёр хүн нас баржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.