/2021.10.12/: Даваа гарагт Калифорниа мужийн Санти ахлах сургуулийн хотхоны ойролцоох хэсэгт хөнгөн онгоц осолдож, хоёр хүн нас барж, хоёр хүн шархаджээ.
Энэ тухай NBC телевизийн орон нутгийн салбар мэдээлэв.
Тус сувгийн нийтэлсэн бичлэгт уг онгоц орон сууцны барилга дээр осолдсоныг харуулжээ. Ослын газраас хоёр цогцос олдсон бөгөөд хохирогчид онгоцны зорчигчид байсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна гэж гал унтраах албаны дэд дарга хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлжээ. "Онгоцонд байсан хүмүүс амьд гарах боломжгүй гэмтэл авсан гэж бид үзэж байна" гэж тэр нэмж хэлэв.
АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч уг суваг руу цахим шуудан илгээсэн бөгөөд уг нисэх онгоцонд сууж явсан хүмүүсийн тоог тодорхой зааж өгчээ. Мөн энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн гэж мэдэгдэв.
"Тус онгоц дээд хурдаар нисэж байгаад унасан болохыг харсан" гэж нүдээр харсан хүмүүсийн нэг нь болсон явдлын талаар тайлбарлав. Түүнчлэн ослын бичлэгийг хөрш зэргэлдээх байшинд байрладаг хэд хэдэн хамгаалалтын камеруудаас авч харуулжээ.
Онгоц осолдсоны улмаас хоёр барилга шатсан ба гал сөнөөгчид галыг унтрааж чаджээ. Сургуулийн твиттерт бүх сурагчид аюулгүй байгаа тухай тэмдэглэл байрлуулсан байна.
Эх сурвалж: tass.ru