Хятад улс АНУ-тай хийсэн хиймэл оюун ухааны тулаанд яллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс АНУ-тай хийсэн хиймэл оюун ухааны тулаанд яллаа

Breaking down China's AI ambitions | FactorDaily

/2021.10.12/: Хятад улс АНУ-тай хийсэн хиймэл оюун ухааны тулаанд ялалт байгуулж, технологийн дэвшлийнхээ ачаар дэлхийн ноёрхол руу тэмүүлж байна гэж Пентагоны програм хангамжийн дарга асан Financial Times-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Барууны тагнуулын байгууллагуудын хийсэн үнэлгээгээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс арваад жилийн дотор шинээр гарч ирж буй олон гол технологи, ялангуяа хиймэл оюун ухаан, синтетик биологи, генетикийг давамгайлах бололтой.

АНУ-ын зэвсэгт хүчний технологийн өөрчлөлт удаан явагдаж байгааг нь АНУ-ыг эрсдэлд оруулж байна гэж Пентагоны програм хангамжийн анхны ахлах мэргэжилтэн Николас Чайллан мэдэгджээ.

"Бидэнд 15-20 жилийн дараа Хятадын эсрэг өрсөлдөх ямар ч боломжгүй болно. Миний бодлоор одоо бол бүх зүйл аль хэдийн шийдэгдэж, дууссан" гэж тэр сонинд ярьжээ. "Дайн хэрэгтэй юу, үгүй юу гэдэг нь нэг төрлийн оньсого шиг юмдаа."

Хятад улс ирээдүйд дэлхийд ноёрхож, хэвлэл мэдээллээс эхлээд геополитик хүртэлх бүх зүйлийг хянах болно гэж тэр хэлэв.

Хятадын компаниуд, засгийн газартайгаа хамтран ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд ёс зүйг үл харгалзан хиймэл оюун ухаанд "асар их хөрөнгө оруулалт" хийж байна гэж Чайлан хэлэв.

5 Important uses of AI in Marketing for USA Based Company - Discussion on  Business,Finance and Marketing

Тэрээр хэлэхдээ, АНУ-ын зарим засгийн газрын кибер хамгаалалт нь "цэцэрлэгийн түвшинд" байна гэв.

Чайлан есдүгээр сарын эхээр албан тушаалаасаа огцорсон байна.

Агаарын цэргийн хүчний хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, АНУ-ын Агаарын цэргийн хүчний нарийн бичгийн дарга Фрэнк Кендалл Чайланыг ажлаа өгснийх нь дараа тус хэлтсийн ирээдүйн програм хангамжийг хөгжүүлэх талаар өгсөн зөвлөмжийн талаар түүнтэй ярилцаж, оруулсан хувь нэмрийнх нь төлөө түүнд талархал илэрхийлэв гэжээ.

Эх сурвалж: reuturs.com

С.Энхболд: Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх боломжгүй
С.Энхболд: Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх боломжгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.