Орон нутгийн барилгын ажлын чанарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн барилгын ажлын чанарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

May be an image of 2 people, people standing, people sitting and indoor

/2021.10.11/: Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр 8.30 цагаас хуралдлаа.

Хурлаар харьяа газар, агентлагуудын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцлээ. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын захиалагчийн хяналтын эрх, орон нутагт шилжсэнтэй холбоотойгоор барилгын чанарт анхаарахыг үүрэг болголоо.

May be an image of 3 people, people standing and indoor

Тодруулж хэлбэл орон нутгийн ГХБХБГ болон захиалагчийн хяналтыг гүйцэтгэгчидтэй уялдаа холбоотой ажиллаж, мэдээлэл солилцож, ашиглалтад орж байгаа барилгуудын чанарт анхаарал хандуулж, эзэнжүүлэх чиглэлийг холбогдох газарт өгөв.

Өнгөрсөн долоо хоногт болсон Орон сууц, Нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ой арга хэмжээтэй холбоотойгоор Нийтийн аж ахуйн салбар өнгөрсөн 10 жил маш их бүтээн байгуулалт хийснийг хурлын үеэр онцоллоо. Мөн хэлэлцэгдэж байгаа холбогдох норм, дүрэм, хууль тогтоомж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, ажлаа эрчимжүүлэх чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох газрын дарга нарт өгсөн юм.

Эх сурвалж: БХБЯ

Шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв
Шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.