Хүүхдийн асран хамгаалагч тогтоох тухай цахим сургалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн асран хамгаалагч тогтоох тухай цахим сургалт боллоо

May be an image of 4 people, screen and text

/2021.10.11/: Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газраас 21 аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсийн гэр бүл, хүүхдийн эрх, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчдэд “Шүүхийн журмаар хүүхдийн асран хамгаалагч тогтооход шинжээчийн дүгнэлт гаргах нэгдсэн арга зүй” сэдэвт цахим сургалтыг энэ сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар Хүүхдийн асран хамгаалагч тогтоох үнэлгээ, Хүүхдийн асран хамгаалагч тогтоох сэтгэл зүйчийн ёс зүй, Шинжээчийн ёс зүй, түүнд тавигдах шаардлага, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх үйл явц, Хүүхдийн эрхийн үндсэн ойлголтууд, нотлох баримт цуглуулах арга зүй, Хүүхдийн сэтгэл зүй, Гэр бүл салалт ба хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх нөлөө, хүүхдийг оношлох арга зүйн асуудал, нас насны онцлогт тохирсон оношилгооны арга зүй ашиглах нь, Шинжээчийн дүгнэлт гаргахад анхаарах сэтгэл зүйн зарим хүчин зүйлс сэдвээр үндсэн ойлголт, шинэ мэдээ мэдээллийг авахаас гадна практик ур чадвараа дээшлүүлж тулгамдаж буй асуудлуудаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авлаа.

Сургалтыг Монголын криминологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, доктор, профессер Б.Батзориг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа, Сэтгэл судлалын багш нарын холбоо ТББ, Сэтгэл судлаач, Сэтгэл судлалын багш Б.Пагмапулам, МУБИС, Боловсрол судлалын сургууль, Нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн багш Х.Өлзийтунгалаг зэрэг хууль эрх зүйн болон гэр бүл, хүүхэд хамгааллын салбарын эрдэмтэн, судлаачид багш нар хичээлийг зааж байна.

Эх сурвалж: ГБХЗХГ

Францын Хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах боломжийг нээлээ
Францын Хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах боломжийг нээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.