/2021.10.08/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, "Гуравдугаар тун авсан иргэдийн 1 хувь нь халдвар авсан. Үүний 0.5 хувь нь гуравдугаар тундаа хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй байхдаа халдвар авсан. Альфа хувилбар тусаж эдгэрсэн хүн дельта хувилбараар өвчлөх боломжтой. Яагаад гэвэл вирус мутацилагдаж байна. Өнөөдрийн байдлаар альфа хувилбараар өвдөж эдгээд дельта туссан 16 мянган хүн байна гэсэн судалгаа гарсан" гэлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, "Иргэд вакциндаа хангалттай хэмжээнд хамрагдахгүй байна. Нэмэлт тунд эхний хоёр тунгаа хугацаандаа хийлгэсэн, хоёр дахь тунгаа хийлгээд 3 сараас дээш хугацаа өнгөрсөн бол хийлгэж болно. Иргэд харьяа эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын цэгт очин хийлгэнэ" гэв.