Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн ээлжит хуралдаан боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн ээлжит хуралдаан боллоо

May be an image of 2 people, people sitting and people standing

/2021.10.08/: Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж дэмжлэг үзүүлэх журам” батлагдсан.

Тус журмын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/257 дугаар тушаалаар Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг байгуулагдан, Ковид 19 цар тахлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлттэйгээр ажиллаж байна.

May be an image of 4 people, screen, television and indoor

Хүүхэд хамгааллын салбар дундын өнөөдрийн хуралдаанаар:

- УОК-ийн дарга, Шадар сайдын 2021 оны А/57 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам”-ын хэрэгжилт, Цар тахлын үед хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, Цар тахлын үе дэх боловсролын үйлчилгээний талаарх мэдээлллийг холбогдох байгууллагууд танилцуулж, хэлэлцүүлэв.

- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр оруулж буй Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгаалал зүйл, заалтыг ХНХЯ-аас танилцуулж, салбар дундын бүлгээс санал авлаа.

Салбар дундын бүлгийн дарга, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар “Коронавируст халдвар /ковид-19/-т цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам”-ын хэрэгжилт, Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар 10 үүрэг чиглэлийг өгөв.

Эх сурвалж: ХНХЯ

Токиод 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Токиод 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.