Токиод 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиод 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

/2021.10.08/: Пүрэв гарагийн орой Япон Улсын нийслэл Токио хотод 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 20 гаруй хүн бэртэж, зарим хэсэгт ус, цахилгааны хангамж тасарсан байна.

Цахилгаан тасарснаар галт тэрэг болон метроны үйлчилгээ зогссон байна.

Энэхүү хүчтэй газар хөдлөлтийн голомт нь Чиба мужид бүртгэгдсэн байна. Хэдийгээр хүчтэй газар хөдлөлт болсон ч засгийн газраас цунамигийн анхааруулгыг гаргаагүй байна.

Хамгийн сүүлд иймэрхүү хүчтэй газар хөдлөлт 2011 онд Токио хотод бүртгэгдэж байжээ.

7 хоногийн дотор дахин хүчтэй газар хөдөлж болзошгүйг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа аж.

Эх сурвалж: kyodonews

Видео: Баянзүрх дүүргийн Улиастайд буга орж иржээ
Видео: Баянзүрх дүүргийн Улиастайд буга орж иржээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.