С:Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа ТУЛСАН
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С:Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа ТУЛСАН

/2021.09.27/ УОК-оом гаргасан зарим шийдвэрүүдийг танилцуулж байна.

Энэ үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд, Улсын хэмжээнд 27 мянга гаруй ортой ч өнөөдөр 21,700 орон дээр тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан.

Нэн шаардлагатай өвчтөнүүдээ эмнэлэгтээ татан авах эрэмбэлсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Эхний ээлжид архаг суурь өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ авч байгаа юм.

Дахиж ор дэлгэх ямар ч боломжгүй. Эмнэлгийн салбар тулталаа ажиллаж байна. Дэлгэсэн ч үүн дээр ажиллах боловсон хүчин байхгүй.

Өнөөдрийн байдлаар 288 мянган хүн III тундаа хамрагдаад байна. Өдөрт дунджаар 13 мянган хүн нэмэлт тунгаа хийлгэж байна" гэв.

Мөн тэрбээр, "Манай улс хамгийн бага нас баралттай улсын есдүгээрт бичигдэж байна. Эхнийх нь Сингапур улсад 83 мянган тохиолдлоос 73 хүн нас барсан буюу 0,1 хувьтай. Тиймээс цаашид бид ард иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих, даван туулж чадна гэсэн бүрэн итгэлтэй байна" гэлээ.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд  22 цагаас хойш АЖИЛЛАХГҮЙ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд 22 цагаас хойш АЖИЛЛАХГҮЙ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.