/2021.09.27/ УОК-оос коронавируст халдварын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тархалтын түвшинг тогтоож төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журамд өөрчлөлт оруулах талаар мэдээлэл өглөө.
Дельта хувилбарын тархалт эмнэлгийн ачаалал их байгаа учир ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан үзэж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагааг энэ оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл 22 цагаас хойш ажиллахыг нь хязгаарлалаа.