167 эмч, 146 сувилагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

167 эмч, 146 сувилагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ

/2021.09.27/ Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна.

Үүнээс үүдэн одоогоор 600 орчим эмч, эмнэлгийн ажилтны орон тоо сул байгаа аж.

“Ковид-19” халдварын тоо буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсэний дээр иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх сонирхолтой байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байна. Мөн халдвар авсан иргэн болгоныг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцэхгүй байх зэрэг асуудал тулгарч байгаа аж. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь, нийслэлийн хэмжээнд 19 хувь нь хөнгөн, хөнгөвтөр өвчтөнүүд байгаа юм.

Нэг хороонд коронавирусийн 300-аас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж буй аж. Одоогоор 300-аас дээш тохиолдол батлагдсан 35 хороо байна.

Хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийг ургац хураалтад ажиллууллаа
Хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийг ургац хураалтад ажиллууллаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.