/2021.09.27/: Өмнөд Солонгосын K-pop хамтлагийн BTS-ийн хөвгүүд маш их чадвартай гэдгээ дахин баталж саяхан болсон НҮБ-ын 76-р Ассамблейн нээлтийн ажиллагаанд тусгай элч төлөөлөгчөөр оролцсон юм. Ташрамд дурдахад тэд буцаж ирэхдээ огт өөр бүрэлдэхүүнтэй болсон ба хамтлагт өөр нэг шинэ гишүүнтэй болжээ. Тэр хэн бэ?
BTS хамтлагийн гишүүд сүүлийн хэдэн ярилцлагад долуулаа биш харин найман хүний бүрэлдэхүүнтэй оролцох болжээ. Хамтлагийн гишүүдийн хамт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин байнга хамт үзэгдэх болсон байна. Вэбсайтууд дээр түүнийг K-pop BTS хамтлагийн найм дахь гишүүн гэж нууцаар хочлох болсон байна. Жишээлбэл, тэд саяхан Good Morning America шоунд шинэ "найзтайгаа" хамт оролцсон ба залуус болон ерөнхийлөгч цар тахал болон хамтлагийн шинэ дуунуудын талаар ярилцсан байна.
Нэвтрүүлгийн үеэр Мүн Жэ Ин ерөнхийлөгч BTS-ийн уран бүтээлийг биширдэг гэдгээ удаа дараа илэрхийлсэн ба тэрээр ялангуяа хамтлагын бүжиг дэглэлт болон дуунуудад дуртай бөгөөд дуунуудын бусдад хүргэх гэсэн санааг илүүд үздэг хэмээжээ.
“Залуус хүмүүсийг нэгтгэх тухай чухал мессежийг хүмүүст хүргэдэгт би дуртай. Хэдийгээр танд зарим нэг ялгаа байгаа хэдий ч бид бүгд эв нэгдэлтэй байдгийг бүү мартаарай" гэж Ерөнхийлөгч хэлжээ.
Ташрамд хэлэхэд Өмнөд Солонгосын тэргүүн BTS хамтлагийн гишүүдийн хамт бүжиглэсэн бөгөөд Мүүн Жэ Ин маш хурдан хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, олны хайртай гишүүн болсон бололтой.
Эх сурвалж: popcake.tv