Хакүхо М.Даваажаргал ирээдүйн шилдэг сүмочдыг бэлтгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакүхо М.Даваажаргал ирээдүйн шилдэг сүмочдыг бэлтгэнэ

/2021.09.27/ Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буй тухай мэдээ өнөө өглөөнөөс Японы хэвлэлүүдэд гарах болсон. Тэгвэл энэ талаарх мэдээллийг Японд суугаа Монголын ЭСЯ-наас МҮОХ-нд ирүүллээ.

Уг мэдээлэлд “Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас тус өдрийн өглөө 05 цаг 19 минутад мэдээлэв. Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм.

Тэрбээр энэ жилийн Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатайгаар түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ. Тус барилдааны дараа тэрбээр “Эн-Эйч-Кэй” агентлагийн сурвалжлагчид “Миний бие хэд хэдэн гэмтлийн улмаас сайнгүй байна. Цаашдынхаа барилдааны талаар бодох зүйлүүд байна” хэмээн ярьж байв” хэмээн бичжээ.

Ийнхүү мэргэжлийн сүмо бөхийн домогт аварга маань тамирчны замналаа өндөрлүүллээ. Хакүхо М.Даваажаргалдаа ирээдүйн шилдэг сүмочдыг бэлдэх цаашдын замналд нь амжилт хүсье.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

2022 онд баримтлах Мөнгөний бодлогын чиглэлийн төслийг өргөн барилаа
2022 онд баримтлах Мөнгөний бодлогын чиглэлийн төслийг өргөн барилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.