Азийн хөгжлийн банкнаас хөрөнгийг нь шийдсэн ч эмнэлэг баригдаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн хөгжлийн банкнаас хөрөнгийг нь шийдсэн ч эмнэлэг баригдаагүй

/2021.09.27/: Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл.

Чингэлтэй дүүрэг нь 39.113 өрх, 151.203 хүн амтай. Тус дүүрэг 19 хороотойгоос зургаа нь байшин хороолол бол 13 нь гэр хороолол байдаг. Чингэлтэй дүүргийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 26 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж буй бөгөөд энэ онд таван цэцэрлэг, гурван бага сургууль шинээр ашиглалтад орсон байна.

Дүүргийн Эрүүл мэндийн төв нь 108 ажилтан бөгөөд бусад дүүрэгтэй харьцуулбал хамгийн цөөн ажилтантай гэдгийг дүүргийн Засаг дарга тодотгов.

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ байр барих хөрөнгө мөнгийг Азийн хөгжлийн банкнаас шийдвэрлээд багагүй хугацаа өнгөрч буй ч газар чөлөөлөлт шийдэгдээгүйгээс өнөөдрийг хүртэл хүлээлтийн байдалтай байгаа гэнэ.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын дараагийн дугаарт дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг шинэчлэн барих болон газар хөдлөлтийн улмаас байр байшинд нь цууралт үүссэн сургууль, цэцэрлэгийн барилгын засвар, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг асуудал байгааг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тодотгон өгүүлэв. Тус дүүргийн 198 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч удаашралтай байгаа аж.

Эх сурвалж: НЗДТГ

Сургууль, цэцэрлэгээс илүү ахуйн хүрээнд  “Ковид-19” халдварлаж байна
Сургууль, цэцэрлэгээс илүү ахуйн хүрээнд  “Ковид-19” халдварлаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.