/2021.09.27/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиогийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч болон шүүгчдэд шагнал урамшуулал олгож байна.
Японы нийслэл Токио хотноо өнгөрөгч долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдсан “Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ.
Манай улсын шигшээ баг Токиогийн олимпын наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Тодруулбал,
- Паралимпын powerlifting-ийн хэвтээ шахалтын -107 кг жинд Э.Содномпилжээ алтан медаль,
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Саид Моллай мөнгөн медаль ,
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар,
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д жинд М.Уранцэцэг,
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүрэл медаль тус тус хүртсэн.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид мөн мөнгөн урамшуулал, батламж авч байна:
- Д.Баттулга 60 сая төгрөг,
- Х.Болдбаатар 45 сая төгрөг,
- М.Бундмаа 15 сая төгрөг,
Олимпод оролцсон тамирчдад мөн батламж, мөнгөн урамшуулал гардууллаа.
- Э.Цэндбаатар 20 сая төгрөг,
- Б.Хонгорзул 20 сая төгрөг,
- Ц.Намуунцэцэг 20 сая төгрөг,
- Н.Алтанцэцэг 20 сая төгрөг,
Шүүгчийн эрхийн болзол хангаж дэлхийн шилдэг тамирчдыг шударгаар дэнслэн шүүсэн шүүгчдэд батламж, 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
Олимпын наадамд оролцсон тамирчид, дасгалжуулагчийн хувцасыг урласан Michel Amazonka компанид батламж гардуулж, 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.