Wuling компани өөр хямд цахилгаан машин санал болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 Wuling компани өөр хямд цахилгаан машин санал болгоно

/2021.09.26/ Хятадын Wuling брэнд саяхан Mini EV машинаараа цахилгаан автомашины ертөнцийг донсолгосон.

Гэсэн хэдий ч тус компани энэ амжилтаа ахиулж, Mini EV загвар гаргаад зогсохгүй байхаар шийдэж хоёр хүний суудалтай Nano EV автомашинаа албан ёсоор танилцуулахаар болжээ. Nano EV загварыг албан ёсоор есдүгээр сарын 29-нд танилцуулна.

Өмнө нь тус компани нь нийгмийн сүлжээндээ тус загварын гадна талын дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан зургуудыг нийтэлсэн ба түүний параметрүүдийг нууцлаж чадаагүй бөгөөд нарийвчилсан зургууд нь олон нийтийн сүлжээнд хурдан тархжээ.

Nano EV-ийн гаднах загвар нь SAIC-GM-Wuling автомашины холбоонд багтдаг Baojun брэндийн E200 “галт тэрэг”-тэй нилээн давхцаж байгаа ажээ. Wuling компаний шинэ загварын гаднах нь өдрийн цагаар ажилладаг гэрэл, бампер, хаалганы товойлготой зэрэг онцлогууд бий.

Машины хэмжээ бага зэрэг ялгаатай бөгөөд - Nano EV загварын хэмжээ нь 2500 x 1526 x 1616 мм бөгөөд тэнхлэг хоорондын зай нь 1600 мм юм.

Энэ нь E200 загварын тэнхлэг хоорондын зайнаас 3 мм урт аж. Nano EV нь 32 морины хүчтэй ба 85 нано метр цахилгаан хөдөлгүүрээр ажиллах ажээ. Тиймээс тус машины хамгийн дээд хурд 100 км /цагаар хязгаарлагдах гэнэ.

Гэсэн ч машины батерей 305 км хүчин чадалтай юм байна. Baojun E200 нь 39 морины хүчтэй ба 110 нанометр хөдөлгүүрээр ажилладаг хэдий ч хоёр "цахилгаан галт тэрэг"-ний дээд хурд ижил юм байна. Nano EV-ийн дотоод засал чимэглэлийн нууцлалыг хараахан алдагдаагүй байна.

Ерөнхийдөө Baojun "ах"-ынхаа дотор засалыг санагдуулахаар адилхан магадлалтай байх. Түүний төв консол нь 7 инчийн дэлгэцээр тоноглогдсон бөгөөд агааржуулагч нь "суурь"-т суурьлагдсан байна. "Хоёр хаалгатай" Wuling компаний машины үнэ нь тодорхойгүй байна.

Энэ нь бестселлер болох Hongguang Mini EV-ээс илүү үнэтэй байх гэж таамаглаж байгаа ба Nano EV-тэй төстэй Baojun E200 soplatform-ийн өртөг нь 54.8-64.8 мянган юань байгаа юм. Nano EV дараагийн бестселлер болох нь цаг хугацааны асуудал ба Mini EV-ийн үр дүнг гүйцэхэд маш хэцүү байх болно.

2021 оны наймдугаар сард Hongguang-ийн борлуулалт тоо 41,188 машинд хүрчээ. Энэ нь "цахилгаан галт тэрэг"-ийг Хятадад зарагдаж буй бүх загваруудын дунд тэргүүлэх байр суурийг эзлэж байгаа бөгөөд наймдугаар сард Дундад улсад Baojun E200-ийн борлуулалт ердөө 1931 ширхэг байжээ.

Wuling Hongguang Mini EV-ийн үнэ 28.8-43.6 мянган юань байгаа ба тээврийн хэрэгслийн хэмжээ - 2920 x 1493 x 1621 мм, тэнхлэг хоорондын зай нь 1940 мм юм байна.

Эх сурвалж: Китайские автомобили

Tesla компанийн Model S болон Model X машины үнэ 5000 доллараар нэмэгджээ
Tesla компанийн Model S болон Model X машины үнэ 5000 доллараар нэмэгджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.