Tesla компанийн Model S болон Model X машины үнэ 5000 доллараар нэмэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Tesla компанийн Model S болон Model X машины үнэ 5000 доллараар нэмэгджээ

/2021.09.26/ Тесла компани нь саяхан Model S болон Model X цахилгаан автомашины үндсэн хувилбаруудын (Long Range) үнийг 5000 доллараар нэмжээ.

Энэ шийдвэрийг автомашин үйлдвэрлэгч Model S-ийн шинэ хувилбарыг гаргаж эхлэх мөн Model X-ийн шинэ хувилбарыг үйлдвэрлэж эхлээгүй байгаа үедээ гаргалаа. Он гарснаас хойш Tesla компаний цахилгаан автомашины бүх эд ангийн үнэ тасралтгүй өссөөр байгааг тэмдэглэсэн ба энэ нь Model 3 ба Model Y загваруудад шинэчлэл хийх явцад ихээр нөлөөлсөн тул үйлдвэрлэгч Model S ба Model X загваруудын шинэчлэлийг хойшлуулаад байсан юм.

Тесла компани нь өнгөрсөн сард Model S загварын хамгийн үнэтэй хувилбар болох Plaid-ийг гаргаж эхэлсэн ба тус загварын үнэ 10,000 ам.доллароор нэмэгджээ. Энэ хувилбар нь одоо 129,990 долларын үнэтэй байгаа бол цахилгаан седаны үндсэн хувилбар Long Range-н үнэ 79,990 доллараас 84,990 доллар болж нэмэгдсэн байна.

Model X-ийн үндсэн үнэ ойролцоогоор 94,990 ам.доллар байх ба шинэчлэгдсэн Model X удахгүй хэрэглэгчдэд хүрнэ.

Эх сурвалж: IXBT.com

“Автотор” 2023 онд цахилгаан машины эхний багцыг гаргахаар төлөвлөж байна
“Автотор” 2023 онд цахилгаан машины эхний багцыг гаргахаар төлөвлөж байна
 
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.