“Автотор” 2023 онд цахилгаан машины эхний багцыг гаргахаар төлөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Автотор” 2023 онд цахилгаан машины эхний багцыг гаргахаар төлөвлөж байна

/2021.09.26/ Автотор компани 2023 он гэхэд цахилгаан машиныхаа эхний хэсгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ба борлуулалтын ажил нь 2024 онд эхлэх ёстой хэмээн тус компанийг үүсгэн байгуулагч Владимир Щербаков Үйлдвэр, худалдааны яамны сайд Денис Мантуровт компанийхаа танилцуулгыг хийх үеэрээ дурджээ.

Машины жижиглэнгийн үнэ 1.5 сая рубль болно.

"Бид цахилгаан машины анхны загварыг 2023 онд, хоёр дахь хэсгийг нь 2024 онд туршилтын багцаар үзүүлэх үүрэг хүлээсэн" гэж Автотор компанийн тэргүүн хэлэв.

Щербаковын хэлснээр цахилгаан машины эхний хэсэг буюу 200 ширхэг машинийг 2023 оны эцсээр үйлдвэрлэн гаргахаар төлөвлөсөн бол 2024 онд тус компани тусгай хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд мянган автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Эх сурвалж: Клопс

 Канадын шүүх Huawei-ийн санхүүгийн захирал Ванжоуг гэрийн хорионоос чөлөөлөв
 Канадын шүүх Huawei-ийн санхүүгийн захирал Ванжоуг гэрийн хорионоос чөлөөлөв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.