Канадын шүүх Huawei-ийн санхүүгийн захирал Ванжоуг гэрийн хорионоос чөлөөлөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 Канадын шүүх Huawei-ийн санхүүгийн захирал Ванжоуг гэрийн хорионоос чөлөөлөв

/2021.09.26/

Британийн Колумбийн мужийн Ванкувер хот дахь Дээд шүүх Huawei компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг шилжүүлэн өгөх ажиллагааг зогсоож, гэрийн хорионоос суллах шийдвэр гаргажээ.

CBC -ийн мэдээлснээр, шүүхийн шийдвэрт Мэн Ванжоу-д оногдуулсан бүх хязгаарлалтыг цуцалж, түүнийг "Канад улсаас гарч болно" гэж шийдвэрлэжээ. Нью-Йорк мужийн Зүүн дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт Хятадын компанийн санхүүгийн захирлыг Мэн Ванжоу АНУ-ын Ираны эсрэг тавьсан худалдааны хоригийг зөрчсөн гэж буруутгаж, АНУ-д шилжүүлэн өгч байсан хүсэлтийг буцаах талаар АНУ-ын эрх баригчид болон Мэн Ванжоу гарын хооронд байгуулсан хэлэлцийг зөвшөөрөн баталжээ.

Прокурорт яллах ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах тухай хоёр талын гарын үсэг зурсан гэрээг танилцуулав. Прокурорын байгууллагын төлөөлөгчийн тайлбарласнаар хэргийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах ба Мэн Ванжоугийн гэрээний нөхцлийг дагаж мөрдсөн тохиолдолд түүний хэргийг хэрэгсэхгүй болгох юм байна.

Шүүгдэгч гомдол гаргасан талтай тохиролцон байгуулсан гэрээ хэлэлцээрийн нөхцөлийг прокурорт урьдчилан танилцуулсан бөгөөд гэрээнд заасан нөхцөлүүдийн талаар прокурорын байгууллага олон нийтэд зарлаагүй байна. Канадад амьдардаг Мэн Ванжоу хэлмэрчийн тусламжтайгаар видео холбоогоор холбогдож, гэрээний нөхцлийг зөвшөөрчээ.

Шүүх үүнийг нь зөвшөөрсөн байна. Энэхүү хэлэлцээрийг зөвшөөрсөнөөр АНУ-ын Хууль зүйн яам Канадын эрх баригчдад Huawei компаний санхүүгийн захирлыг шилжүүлэн өгөх хүсэлтээ цуцлах тухай мэдэгдэл нэн даруй илгээх боломжтой болно гэж прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч онцлон тэмдэглэв.

Мэн Ванжоугийн хэрэг 2,5 жил гаруй үргэлжилж байна.

Нью -Йоркийн Зүүн дүүргийн прокурорын газраас АНУ-д шилжүүлэн өгөх хүсэлт гаргасаны дагуу түүнийг Канадын хууль сахиулагчид 2018 оны 12 дугаар сарын 1-нд Ванкуверын нисэх онгоцны буудалаас баривчлан саатуулжээ.

Түүнийг АНУ-ын Иран улсад тавьсан худалдааны хоригыг зөрчин банкуудад буруу мэдээлэл өгч, зайлсхийхийг оролдсон хэмээн буруутгаж байжээ.

2018 оны арван хоёрдугаар сарын 11-нд шүүх түүнийг 10 сая канад долларын (7 сая ам.доллар) барьцаагаар суллаж, шилжүүлэн өгөх ажлын эцсийн шийдвэр гарах хүртэл нөхрийнхөө Ванкувер дахь гэрт амьдрахыг зөвшөөрчээ. Шүүгчийн шийдвэрийн дагуу Huawei компанийн санхүүгийн захирал 24 цагийн хяналтанд байх ёстой (хөлөндөө тусгай бугуйвч зүүсэн, хэд хэдэн хамгаалагч түүнийг байнга ажиглаж байдаг) бөгөөд хотын эргэн тойрон дахь хөдөлгөөн орохыг нь хэсэгчлэн хязгаарлаж байжээ.

Эх сурвалж: Тасс

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь
Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.