Өнөөдөр Балжинням, Дашнямтай өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Балжинням, Дашнямтай өдөр

/2021.9.22/ Өнөөдөр аргын тооллын есдүгээр сарын 22. Буд гараг.

Билгийн тооллын 17, Дэлгэрүүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр мөн Балжинням, Дашнямтай өдөр. Намрын хугас дунд болох улирал (4 цаг 43 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй гэж Шинжлэх ухааны доктор (Sc.D) урианхай Л.Тэрбишийн зурхайд заажээ.

Энэ өдөр намрын дунд сарын билгийн 17-ны өдөр учир монголчууд хурим найр хийж, гал голомтоо бадраахад сайн өдөр хэмээдэг. Өнгөрөгч 2020 онд хуримын ордонд энэ өдөр 70 гаруй хос хуримаа хийж байв. Ингэхдээ хүргэн болон бэрийн талаас тус бүр 15 хүртэл, нийт 30-аас хэтрэхгүй хүн оролцуулах, хосын хүүхэд биш бол 15 ба түүнээс доош насны хүүхэд оруулахгүй байх дэглэмийг баримталж ажилласан байна.

Эх сурвалж: Шинжлэх ухааны доктор (Sc.D) урианхай Л.Тэрбиш

Америкт ковидын улмаас нас барагсдын тоо 676 мянгад хүрлээ
Америкт ковидын улмаас нас барагсдын тоо 676 мянгад хүрлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.