Америкт ковидын улмаас нас барагсдын тоо 676 мянгад хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америкт ковидын улмаас нас барагсдын тоо 676 мянгад хүрлээ

/2021.9.21/ Жон Хопкинсийн Их сургуулиас өгсөн мэдээллээр америкт ковидын улмаас амиа алдагсадын тоо 1918 оны тахлаар амиа алдагсадын тооноос давжээ.

1918 онд болсон Испани ханиадны тахлын үеэр 675 мянган хүн амь үрэгдэж байжээ.

Харин өнөөдрийн байдлаар ковидын улмаас амиа алдсан хүний тоо нь 676 мянгад хүрээд байна. Ковидын дельта хувилбар бүртгэгдсэнээс хойш өдөрт 2000 хүн нас барж байгаа юм.

Флорида, Тексас, Калифорниа, Миссисипи зэрэг мужуудад үүнээс ч өндөр тоо бүртгэгдэж байна. Нөхцөл байдал ийнхүү хүндэрч байгааг Мичиганы Их сургуулийн доктор Ховард “Муу удирдагчдын гайгаар” хэмээн АП агентлагт өгсөн ярилцлагадаа тодорхойлжээ.

Испани ханиадны улмаас дэлхий дахин 50 сая хүнээ алдаж байсан юм. Гэвч 1918 онд анагаах ухааны хөгжил тааруу байсныг санах нь зүйтэй.

Харин өнөөдрийн хувьд ковидын улмаас дэлхий дахин 4,5 сая хүнээ алдаад байна. Гэтэл үүний 676 мянга нь зөвхөн АНУ-д байгаа юм.

Хүүхдэд тохиолдох хорт хавдрын 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байна
Хүүхдэд тохиолдох хорт хавдрын 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.