/2021.09.20/: Испанийн эрх баригчид галт уулын дэлбэрэлтийн улмаас Палма арал дээрх (Канарын арлуудын автономит нийгэмлэг) 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх төлөвтэй байна.
Энэ тухай Ням гарагт Испаний Вант улсын Иргэний харуулын твиттер хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурджээ.
"Ойролцоогоор 5000-10000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх болно" гэж мэдээлжээ.
EFE агентлагийн мэдээлснээр арлаас 2 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба тэдний дунд 500 орчим жуулчид байжээ.
Өмнө нь Ройтерс агентлаг Испанийн Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээлснээр цэргийнхэн арлын хязгаарлагдмал хөдөлгөөнтэй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн гэж мэдээлж байсан юм.
Ням гарагийн үдээс хойш Палма арлын Эль Пасо тосгоны ойролцоох галт уулын дэлбэрэлт эхэлжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр лаавын урсгал галт уулын дэлбэрэлтийн бүсийн ойролцоо байрладаг суурин газруудын нэгэнд хүрчээ. Энэ үйл явдлын улмаас одоогийн байдлаар хохирол амсаагүй байна.
Өмнө нь Канарын арлуудын Галт уул судлалын хүрээлэн Палма дахь газар хөдлөлтийн идэвхжил мэдэгдэхүйц нэмэгдсэний дараа байгалийн гамшиг болох гэж байгааг анхааруулж байв. Энэ арал дээрх хамгийн сүүлийн галт уулын дэлбэрэлт 1971 онд бүртгэгдэж байжээ.
Эх сурвалж: tass.ru