/2021.09.20/: 2021 оны хөрөнгийн зах зээлийн өсөлтөөр Монголын хөрөнгийн зах зээл тэргүүлсэн ба Америк, Европ, Азийн зах зээлийг гүйцсэн хэмээн Bloomberg мэдээллээ.
Дэлхийн хамгийн хүн ам багатай Монгол улсын хамгийн том 20 компанийн гүйцэтгэлийг харуулдаг MSE Топ 20 индекс он гарснаас хойш бараг 130 хувиар өссөн байна. Өнөөдрийг хүртэл энэ нь хувьцааны томоохон индексүүдийн дунд хамгийн сайн үзүүлэлт гэж тэмдэглэжээ. Bloomberg энэхүү үсрэлтийг коронавирусын тахлын үед криптовалют болон GameStop-ийн хувьцааны өсөлттэй зүйрлэжээ.
Гэхдээ шинжээчид Монголын хөрөнгийн биржийг маш их ирээдүйтэй гэж үзэж байна. Тус улсад алт, зэсийн хайгуул хийдэг Канадын "Эрдэнэ Ресурс Девелопмент" компанийн бизнесийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Билгүүний Анхбаяр "Монголын хөрөнгийн зах зээл маш бага баазаас өсч байгаа тул асар их өсөх /тэнгэрт хөөрөх/ боломжтой" гэж хэлжээ.
Хөрөнгийн зах зээлийн өсөлтийн нэг шалтгаан бол Монголын эдийн засаг идэвхтэй сэргээж байгаатай холбоотой гэжээ. 2021 оны эхний хагаст хөрш Хятад улс руу түүхий эд, ялангуяа зэс, нүүрс экспортлож улсын ДНБ 65.3 хувиар өссөн байна.
Нөгөөтэйгүүр, зарим шинжээчид энэхүү огцом үсрэлт нь хөөсрөл байж магадгүй гэж үзэж байна. Mongolia International Capital Corp-ын брокер Ангараг Бямбажав энэ өсөлт нь тахал өвчний дэгдэлтийг намжаахын тулд засгийн газраас үзүүлсэн дэмжлэгийг дагаад нутгийн иргэд багахан хэмжээний бэлэн мөнгө илүүдлээ богино хугацаанд эргэлтэнд оруулсан байх боломжтой гэж үзэж байна. Энэ нь удаан үргэлжлэхгүй байх. Зах зээл сайжрах ёстой. Үнэндээ аль хэдийн сайжраад эхэлсэн гэж бид бодож байна" гэж тэр тайлбарлав.
Энэ нь Монголын хувьцаа анх удаа ийм сайн ажиллаж байгаа явдал биш юм. МХБ-ийн Топ 20 бенчмарк 2007 онд 400 хувиар өссөн бол 2010 онд дахин 138 хувиар өсөж байсан юм. Гэхдээ үүнтэй зэрэгцээд Монголын хөрөнгийн зах зээл 2012-2016 он хүртэл хэдэн жил дараалан ашиггүй ажилсан хэмээн бүртгэгдэж байжээ.
Эх сурвалж: lenta.ru