Холестериныг үгүй хийх бүтээгдэхүүнийг нэрлэжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Холестериныг үгүй хийх бүтээгдэхүүнийг нэрлэжээ

8 Cholesterol-Lowering Foods to Try – Cleveland Clinic

/2021.09.17/ Британийн эмч Дебора Ли цусан дахь холестерины хэмжээг хурдан бууруулж, улмаар зүрх, судасны өвчлөлийн эрсдлийг багасгадаг гурван бүтээгдэхүүнийг нэрлэжээ.

Тэрбээр, холестерины хэмжээ өндөр байх нь ихэвчлэн хоолны дэглэмтэй холбоотой байдаг. Гэхдээ зарим тохиолдолд бөөрний өвчин, гипотиреодизм, таргалалт, хоолны дуршилгүй болох, тамхи татах, архи их уух, хоол хүнсэндээ давс ихээр хэрэглэх зэрэгтэй холбоотой байдаг гэжээ.

Холестерины хэмжээг ихэсгэдэг хүнсний бүтээгдэхүүнд өөх ихтэй мах, хиам, нарийн боов, бяслаг, төрөл бүрийн амттан ордог учир хэрэглээг нь хязгаарлахыг Дебора Ли уриалжээ.

Мөн Ли ханасан тосыг ханаагүй өөх тосоор орлуулахыг зөвлөсөн байна. Тиймээс самар, чидун жимс болон гүнждийн тос, улаан загас, буурцагт ургамал, шувууны махыг хоолны дэглэмд оруулж, хэрэглэж хэвших хэрэгтэй гэв.

Холестеринтой тэмцэх хоёр дахь арга бол эслэг юм.

Хар талх, бор будаа, цэвэршүүлээгүй гоймон гэх мэт эслэг ихтэй цэвэршүүлээгүй бүхэл үр тариа сонгохоос станол, стеролоор баяжуулсан хоол хүнс болох сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн ихээр хэргэлэхийг эмч зөвлөжээ.

Хэрэв эдгээр бүтээгдэхүүнээс та өдөрт 1.2-2.4 грамм хэрэглэвэл холестерины хэмжээг 10 хувиар бууруулж чаднах аж.

Ковид-19-өөр өвдсөн жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчлэх шинэ эмчилгээг Москвад ашиглаж эхэлжээ
Ковид-19-өөр өвдсөн жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчлэх шинэ эмчилгээг Москвад ашиглаж эхэлжээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.