Улирлын томуугийн вакцинжуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улирлын томуугийн вакцинжуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

/2021.09.15/ “Томуугаас сэргийлье” уриан дор энэ удаагийн вакцинжуулалтыг есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулж байна.

Үүнд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм.

Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас томуугийн вакцин хийж эхэлсэн.

Харин явуулын баг өчигдрөөс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакцин хийж эхэлжээ.

Цэцэрлэгт хамрагдаагүй бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, томуугийн вакциндаа хамрагдах боломжтой.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

В.Путины ойрын хүмүүс ковид халдвар авсан тул түүнийг тусгаарлажээ
В.Путины ойрын хүмүүс ковид халдвар авсан тул түүнийг тусгаарлажээ
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.