В.Путины ойрын хүмүүс ковид халдвар авсан тул түүнийг тусгаарлажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путины ойрын хүмүүс ковид халдвар авсан тул түүнийг тусгаарлажээ

/2021.9.14, ОХУ/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойр тойрны хүмүүс коронавирүсийн халдвар авсан тул тэрээр өөрийгөө тусгаарлалтад оруулсан талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Тусгаарлалтад байх хугацаандаа В.Путин Тажикистаны Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан байна. Тусгаарлалтын хугацаа харин ямар байх талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй.

Тусгарлаалтад орохынхоо өмнөх өдөр тэрээр Токио2020 наадмын паралимпын тамирчдыг хүлээн авч уулзах үеэрээ орчин тойрных нь хүмүүс коронавирүсийн халдвар авч байгаа талаар, үүнд ихээхэн санаа нь зовинож буй талаараа ярьжээ. Мөн чухам юу болоод байгааг тодруулж, шийдвэрлэх арга замыг олох болно гэсэн байна.

Оросын Ерөнхийлөгч СпутникV вакцинд өнгөрөгч хавар хамрагджээ. Вакцин тариулсны дараа түүний биеийн өвчин эсэргүүцэх чадвар сайжирсан хэмээн мэдээлж байв.

Хэдийгээр В.Путин тусгаарлалтад орсон ч энэ нь Ерөнхийлөгчийн ажилд огтхон ч нөлөөлөхгүй хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.

Эх сурвалж: Риа Новости

Сургуулийн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дэмжлэг хүслээ
Сургуулийн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дэмжлэг хүслээ
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.