Хятад улс стратегийн нөөцөөсөө газрын тос зарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс стратегийн нөөцөөсөө газрын тос зарна

China oil and gas - Offshore Technology | Oil and Gas News and Market  Analysis

/2021.09.14/: Хятадын засгийн газар стратегийн нөөцөөсөө газрын тос худалдахаар болсноо зарласны дараа Азийн хамгийн том нефть импортлогч орон болон экспортлогч орнуудын харилцаа шинэ түвшинд хүрчээ.

Өмнө нь улсын нөөцөөс шатахуун борлуулах тухай бүс нутгийн хоёр дахь том импортлогч Энэтхэг улс зарласан нь эдгээр хоёр улс газрын тосны өнөөгийн үнийг хэт өндөр гэж үзэж байгаатай холбоотой гэнэ.

Үүний хариуд ОПЕК-ийн гишүүн орнууд үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх замаар хариу үйлдэл үзүүлэх боломжтой.

Brent маркийн газрын тосны бүтээгдэхүүний үнэ оны эхэн үеэс 41.5%-иар өсч, Москвагийн цагаар 14.00 цагийн байдлаар баррель нь 73.7 доллар орчим байна. Наймдугаар сарын сүүлээр нэг баррель бүтээгдэхүүний үнэ 64.60 доллар болж буурсан байсан бол энэ түвшнээс ахин нэмэгдэж эхэлсэн нь Бээжинг улсын нөөцөөс нийлүүлэхэд хүргэсэн байх магадлалтай.

Есдүгээр сарын 10-нд зарласан дуудлага худалдааны дэлгэрэнгүй мэдээлэл маш бага байна.

Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид зах зээл рүү илгээж буй дохио нь тодорхой юм. Дуудлага худалдаа нь "дотоодын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тогтворжуулж, улмаар улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна" гэж Засгийн газрын нөөцийн зохицуулагч мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл, нефтийн үнийг Бээжин өндөр гэж үзэх түвшинд хүргэхгүй байхын тулд стратегийн нөөц болон арилжааны нөөцийг ашиглаж байгаа нь зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдэх байх гэсэн хардлагыг Хятад улс дахин нотоллоо.

Хятад улс цар тахаын идвэхжилийн үед нөөцөлсөн газрын тосоо нөөцөөсөө бага багаар нийлүүлж эхэлж байна.

Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд засгийн газрын нөөцөөс газрын тосыг аравдугаар сараас долдугаар сарын хооронд зургаан сар, түүний дотор таваас долдугаар сар хүртэл гурван сар дараалан худалдаж авсан байх магадлалтай.

Хятад улс стратегийн болон арилжааны нөөцөөс дуудлага худалдаанд оруулах шатахууны хэмжээг задлаагүй байна. Хятадад үйлдвэрлэсэн газрын тосны хэмжээг тооцоолох юм бол долдугаар сард нөөцөөс зах зээлд нийлүүлэх хэмжээ нь өдөрт 223,700 баррель, зургаадугаар сар - 980,000 баррель, тавдугаар сард - 589,000 баррель байсан гэж таамаглаж болно.

Эх сурвалж: finam.ru

Халдварын давалгаа “Ургацын далай“-г чиглэв үү
Халдварын давалгаа “Ургацын далай“-г чиглэв үү
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.