Оросын эрдэмтэд гэрлийн тусламжтайгаар материалын шинж чанарыг өөрчилж сурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын эрдэмтэд гэрлийн тусламжтайгаар материалын шинж чанарыг өөрчилж сурчээ

/2021.09.13/

Оросын суурь судалгааны сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд гэрлийн нөлөөн дор шинж чанараа буцааж өөрчилдөг тусгай полимерийг Өмнөд Холбооны Их Сургуульд (SFedU) боловсруулжээ.

Шинэ материал бий болгоход чиглэсэн судалгаа ихэсч байна. Үүнтэй зэрэгцэн шинэ материалын шинж чанарт тавигдах шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан "ухаалаг материал" гэж нэрлэгддэг гадны нөлөөн дор шинж чанараа өөрчлөх чадвартай материалуудад онцгой анхаарал хандуулж байна.

Яг энэ материалыг SFedU -ийн эрдэмтэд бүтээжээ. Органик металлын координатын полимерүүдийг (MOCs) үндсэн материал болгон сонгосон байна.

Төслийн тэргүүн, Өмнөд Холбооны Их Сургуулийн чиглэлийн шинжлэх ухааны захирал Александр Солдатов: Энэхүү материал нь ирээдүйд хэд хэдэн чиглэлээр уламжлалт материалыг орлох боломжтой.

"Тус бодис нь маш өндөр сүвэрхэг, идэвхтэй гадаргуутай тул (бодисын 1 грамм нь бүхэл бүтэн хөлбөмбөгийн талбай бүрэх боломжтой) тул энэ материалыг шингээгч болгох, хий ялгаруулах болон түүнийг аюулгүй хадгалах, удаан хугацаагаар эмийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, мэдрэгчийн мэдрэмтгий байдал болоод нанокатализаторуудын бат бөх чанарыг нэмэгдүүлэхэд ашиглана" гэж Солдатов хэлэв.

Цаашилбал, эрдэмтэд MOC-ны бүтцэд фото идэвхит тусгай молекулууд болох спиропираныг суулгажээ. Гэрлийн нөлөөн дор өөрчлөгдөж байхаар төсөөлөн хийсэн бөгөөл молекулууд нь полимерийн өнгө, нүхний эзэлхүүн, улмаар бүх материалын шинж чанарыг өөрчлөх ёстой аж.

Үүний үр дүнд судлаачид MOK -ийн сүвэрхэг матрицад тогтвортой бэхлэгдсэн спиропираны молекул бүхий эрлийз фото идэвхит материалыг нэгтгэн гаргаж авч чадсан байна. Энэхүү шинэ материалыг нанофотоникийн хувьд шинэ үеийн нано хэмжээст гэрэл зургийн унтраалга, санах ойн элементүүдийг бий болгоход ашиглаж болох юм.

Одоогийн байдлаар олж авсан материалын бүх шинж чанарыг нарийвчлан судалж дуусаагүй байна.

Эх сурвалж: Красная Весна

Л.Оюун-Эрдэнэ: Ажиллах хүчний хомсдолд орж, залуучууд хилийн дээс алхаж байгаа нь үнэн
Л.Оюун-Эрдэнэ: Ажиллах хүчний хомсдолд орж, залуучууд хилийн дээс алхаж байгаа нь үнэн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.