Л.Оюун-Эрдэнэ: Ажиллах хүчний хомсдолд орж, залуучууд хилийн дээс алхаж байгаа нь үнэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Ажиллах хүчний хомсдолд орж, залуучууд хилийн дээс алхаж байгаа нь үнэн

/2021.09.13/“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт яг одоо Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр

Барилгын салбарын төлөөлөл: "Баялаг бүтээгчид бол ажилчид байдаг. Сүүлийн 10 жилд барилга барьдаг, шавар шавхайтай зууралддаг барилгын салбарт ажилладаг хүмүүсээ мартчихсан байна. Барилгын компани дээр очиж цалин хөлсөө авья гэхээр зодуулдаг. Цагдаа шүүхээр орж торгуулдаг. Ажил хийх гэж хичээж байгаа хүмүүсээ төр засгаас дэмжмээр байна. Тэднийгээ юу ч хийдэггүй, архичид гэж цоллочихдог. Энэ байдлаас чинь болж залуучууд хилийн дээс алхаад дуусч байна.

2020 онд Ерөнхий сайдад албан тоот явуулж ажилчин ангийн чуулга уулзалтыг хийхээр төлөвлөсөн ч хатуу хөл хорио тавьж цуцлагдсан. Тэр уулзалтаар ажилчин залуучууд маань зовлонгоо ярилцаж, яавал цалингаа нэмэгдүүлэхэв гэдэг дээр санал солилцоё гэж бодсон. 1000 залуу бүртгүүлчихсэн байсан" гэв.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Барилгачин залуугийн ярьж буй зүйл үнэн. Ажиллах хүчний хомсдолд орж, залуучууд хилийн дээс алхаж байгаа нь үнэн" гэв.

Мөн тэрбээр, "Цаашид яаж эдийн засгаа дээшлүүлхийн тулд зэсээ боловсруулж, нүүрсээ угааж илүү өндөр үнээр экспортлох хэрэгтэй байна.

Шаардлагатай гэж үзвэл экспортын асуудал дээр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж болно. Эрх зүйн орчин бүрдвэл тендертэй холбоотой хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулна гэж бодож байгаа. Төр өөрийн шийдвэрт хариуцлага хүлээх хэрэгтэй байна" гэлээ.

Хууч өвчтэйн дээр халдвар авсан арван иргэн нас барлаа
Хууч өвчтэйн дээр халдвар авсан арван иргэн нас барлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.