Хууч өвчтэйн дээр халдвар авсан арван иргэн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууч өвчтэйн дээр халдвар авсан арван иргэн нас барлаа

/2021.09.13/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусын цаг үеийн мэдээллийг өглөө.

Өчигдөр шинжилгээ өгсөн нийт хүнээс Улаанбаатар хотод 1071, орон нутагт 1280 тохиолдол бүртгэгджээ.

Халдварын тохиолдол эрс нэмэгдээд байсан Баян-Өлгий аймагт тохиолдол бүртгэгдээгүй бол Ховд аймагт 24 бүртгэгдэж буурсан байна.

Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан: Наймдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25 хүртэлх өдрүүдэд оройн хөл хорио тогтоосноор өдөрт 300 тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо 25-30 тохиолдол бүртгэгдэж байна. Оройн цагаар архидах нь манай аймагт халдвар дэгдэх гол шалтгаан байсан байна.

Нас барсан хүний тоо буурсангүй. Өнөөдөр нийт 10 хүн халдвараас шалтгаалан нас баржээ.

Тус нас барсан иргэд бүгд хууч өвчтэйн дээр халдвар хавсарсан гэх оноштой байгаа юм.

Малын дуудлага худалдааг АНХ УДАА амжилттай зохион байгууллаа
Малын дуудлага худалдааг АНХ УДАА амжилттай зохион байгууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.