Самбалхүндэвийн оршуулгын газрын 70 хувийг ногоон байгууламж болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самбалхүндэвийн оршуулгын газрын 70 хувийг ногоон байгууламж болгоно

342700855 922525545563277 5996152892686980094 n

/2023.04.28/: Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Уг төслийг нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 тоот захирамжаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон юм.

Энэ түншлэлийн хүрээнд “Нью Семетри” ХХК Чингэлтэй дүүргийн 20-дугаар хороо Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газарт дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хоёр дахь шатны ажил болох тохижилт бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эхэллээ.

342886442 821166419610367 9207241424214269105 n

Бүтээн байгуулалт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажил 10 га талбайд 2 жилийн хугацаанд хийгдэж дуусах юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувь нь ногоон байгууламж байх бол 30 хувьд нь буяны сүм, бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг, иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн тохижилтын ажлуудыг хийнэ.

342886823 1180755425903688 8861387246709956412 n

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ЧДЗДТГ

ЧИНГЭЛТЭЙ: Долоон буудал орчмыг ингэж барилгажуулна
ЧИНГЭЛТЭЙ: Долоон буудал орчмыг ингэж барилгажуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.