/2023.4.28/ "Улаанбаатар хотын эдийн засгийн" форумын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 14, 18 дугаар хороодод хэрэгжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийн талаар танилцуулсан юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийн талбай нь 214 га. Улаанбаатар хотын төв талбайгаас 5,5 км зайд Чингэлтэй дүүргийн 14,18-р хорооны нутаг дэвсгэр хамаарна.
Барилгажилтын төслөөр иргэдийг тохилог ногоон орон сууцаар хангасан, нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй, амралт, аялал зугаалгын бүс бүхий эрүүл ногоон хороолол бий болгоход чиглэн төлөвлөжээ.
Энэхүү төслийн хүрээнд хотын төв болон зуслангийн бүс, гэр хорооллын нийгэм эдийн засгийн хөгжлийг холбосон ухаалаг, цомхон байх төлөвлөлтийн зарчмыг баримтлан төслийг боловсруулсан байна.
Эх сурвалж: Чингэлтэй дүүрэг