Нийслэлийн хэмжээнд 160 мянган золбин нохой тоологджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хэмжээнд 160 мянган золбин нохой тоологджээ

/2023.04.28/: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохойны тооллогыг ЗӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.

Тус тооллогыг хамгийн сүүлд 2018 онд хийсэн бөгөөд энэ удаа нийслэлийн суурьшлын бүс буюу 327,279 га талбайд 160,885 золбин нохой байгаа дүн гарчээ. Энэ нь нэг га-д дунджаар зургаан нохой байна гэсэн үг.

Дүүргүүдэд тархсан байдлаар нь авч үзвэл,

  • Баянгол дүүрэгт 1415,
  • Баянзүрх дүүрэгт 64,202,
  • Сонгинохайрхан дүүрэгт 49,726,
  • Хан-Уул дүүрэгт 32,840,
  • Чингэлтэй дүүрэгт 3809,
  • Сүхбаатар дүүрэгт 8889 эзэнгүй нохой байна.

Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48,128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна.

Он гарснаас хойш эзэнгүй 29,671 нохой, муур устгажээ. Энэ хүрээнд “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохойн тооллогыг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт хамгийн цөөн тоологдсон. Мөн гэр хорооллын орчимд золбин нохой хамгийн өндөр буюу нийт золбин нохойн 70 орчим хувь нь, үйлдвэр болон компаниудын хашаа орчимд 20-25 орчим хувь нь, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ.

Тайландад 12 хүнийг цианидаар хордуулж алсан эмэгтэйг баривчилжээ
Тайландад 12 хүнийг цианидаар хордуулж алсан эмэгтэйг баривчилжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.