/2023.04.28/: ОХУ-ын агаарын цохилт Украины хотууд, тэр дундаа нийслэл Киев хотыг онилсноос, зургаан хүн амь үрэгджээ.
Днепр хотод нэгэн эмэгтэй гурван настай охиныхоо хамт амиа алдсан бол төвийн Уман хотод орон сууцны барилга руу пуужин харвасны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 17 хүн шархадсан байна.
Мөн Кременчук, Полтава хотуудад дэлбэрэлт болсон гэж Интерфакс агентлаг мэдээлэв.
Киев хотын цэргийн захиргааны дарга хэлэхдээ, энэ бол сүүлийн 51 хоногийн дотор нийслэл рүү чиглэсэн Оросын анхны пуужингийн довтолгоо гэв.
Нийслэлд энгийн иргэд амиа алдсан тухай мэдээлэл одоогоор байхгүй бөгөөд Украины агаарын довтолгооноос хамгаалах систем 23 пуужингийн 21, довтолгооны 2 нисгэгчгүй онгоцыг устгасан байна.
Эх сурвалж: ВВС