Зээлийн гэрээг бичгээр байгуулснаар хүү, анз авах эрхтэй болдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зээлийн гэрээг бичгээр байгуулснаар хүү, анз авах эрхтэй болдог

/2023.04.28/: Нэхэмжлэгч Баяр нь хариуцагч Баттай "Зээлийн гэрээ” байгуулан 150.000.000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, буцаан төлөхгүй хугацаа хэтрүүлбэл хоног тутамд алданги төлөхөөр тохиролцон, мөнгийг Батад өгсөн байна.

Бат зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт зээлийн төлбөрт 173.500.000 төгрөгийг Баярт буцааж төлсөн боловч үлдэгдэл төлбөрөө буцаан төлөөгүй.

Баяр нь Батаас зээлийн үлдэгдэл төлбөр гэж 60.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Бат "Би Баяраас 150.000.000 төгрөг зээлсэн, 173.500.000 төгрөг болгож буцааж өгсөн, одоо нэхэмжилж байгаа 60.500.000 төгрөгийг төлөхгүй” гэж маргасны зэрэгцээ "Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэгч Баярын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуульд "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байна. Анз гэдэг нь гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн төлөө хүлээж буй нэмэлт төлбөр байдаг.

Нэхэмжлэгч Баяр хариуцагч Баттай зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул хариуцагчаар зээлийн хүү болон алдангийг төлүүлэх эрхтэй байна.

Иймд хариуцагч Батаар үндсэн зээл 150.000.000 төгрөг, зээлийн хүү 9.000.000 төгрөг, алданги 75.000.000 төгрөг, нийт 234.000.000 төгрөг төлүүлэхээс өмнө нь төлсөн 173.500.000 төгрөгийг хасаж тооцон /234.000.000-173.500.000/, үлдэх 60.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баярт олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзжээ.

Зээлийн гэрээ хуульд нийцсэн, гэрээнд тавигдах шаардлагыг хангасан байсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан хариуцагч Батын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ШҮҮХ

Н.Цолмон: “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв“-ийг ирэх даваа гарагаас туршилтаар нэвтрүүлнэ
Н.Цолмон: “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв“-ийг ирэх даваа гарагаас туршилтаар нэвтрүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.